Луврын музейн захирал Лоранс де Кар огцрох өргөдлөө ерөнхийлөгч Эммануэль Макронд өргөн мэдүүлсэн бөгөөд түүний огцрох өргөдлийг хүлээн авсан. Эн талаар Францын ерөнхийлөгчийн Елисей ордон 24-ний өдөр гаргасан хэвлэлийн мэдээндээ дурджээ.
Лоранс де Кар нь 2021 оноос хойш Луврын музейн захирлаар ажиллаж байсан юм. Луврын музейг дээрэмдсэн хэрэг гарснаас хойш дөрвөн сар гаруйн дараа тэрбээр огцорчээ. 2025 оны 10-р сард болсон дээрмийн хэргийн дараахан Лоранс де Кар огцрох өргөдөл гаргасан ч Францын Соёлын сайд зөвшөөрөөгүй байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
2025 оны 10-р сард, Луврын музейг өдрөөр баг зүүсэн дөрвөн этгээд дээрэмдсэн бөгөөд олон үнэт эдлэлүүд одоог болтол олдоогүй. Уг хэргийн талаар явуулсан захиргааны мөрдөн байцаалтын дүнгээс үзэхэд, музейн гаднах хяналтын тоног төхөөрөмж хангалтгүй, хамгаалалтын хяналтын өрөөний тоног төхөөрөмж хуучирсан, дотоод зохицуулалт хангалтгүй зэрэг “үйл ажиллагааны доголдлын асуудал” байсан нь тогтоогджээ.