Эрэн сурвалжлах

Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ

By Onon Bayarsaikhan

February 25, 2026

Улаанбаатар хотын ХУД-т хоёрдугаар сарын 24-ний өдөр “Автомашин хүн мөргөсөн байна” гэсэн дуудлага ирсэн байна. Шалгалтаар “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн болох нь тогтоогджээ.

Хэргийг Тээврийн цагдаагийн алба-ны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж заасан байдаг.

Цагдаагийн байгууллагаас жолооч нарт замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцож, явган хүний гарц руу дөхөх үед хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.