Эрэн сурвалжлах

Гарцтай хэсгээр явсан явган зорчигчийг мөргөжээ

By Onon Bayarsaikhan

February 25, 2026

Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн ХУД-ийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн нь тогтоогдсон байна.

Тус хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.