Онцгой байдлын алба хаагчид энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 10:45 цагт Буйр нуурт живсэн авто машины урд болон арын хаалгыг нээж чаджээ. Тухайн автомашинаас амиа алдсан 33 настай эрэгтэй У.А-ийн цогцсыг жолоочийн эсрэг талын хаалгаар татан гаргасан байна. Одоо амиа алдсан 32 настай эмэгтэй М.Г-г арын суудлаас гаргахаар бэлтгэж байгаа аж.