Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2025 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажлыг зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.
Улсын хэмжээнд нийт 131 байгууллагын 50240 мэдүүлэг гаргагч 2025 оны ХАСХОМ гаргаснаас нэр бүхий 4 нийтийн албан тушаалтан хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн байна.
Авлигатай тэмцэх газарт 2025 оны мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр, түүнтэй зэрэг зиндаа адилтгах 216 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаандаа шинэчлэн мэдүүлжээ.