Соёл урлаг

“Музейн нээлттэй өдрүүд-2026” болно

By Onon Bayarsaikhan

February 28, 2026

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2018 оноос эхлэн монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж ирсэн.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучууд болон гэр бүлийн гишүүдэд үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол, хамтын оролцоог дэмжих зорилгоор “МУЗЕЙН НЭЭЛТТЭЙ ӨДРҮҮД 2026” арга хэмжээг 03 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

“Музейн нээлттэй өдрүүд 2026” арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.