Монголын шатрын холбооноос өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сард зохион байгуулна.
Хөвгүүдийн 57, охидын 51 дэх удаагийн тэмцээн гуравдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод “Корпорэйт конвеншин центр”-т зохион байгуулагдахаар болсон байна.
Тэмцээнд аймагт 1-3-р байр эзэлсэн шатарчид болон нийслэлд эхний 20-д багтсан шатарчид оролцох эрхтэй.
Энэхүү тэмцээнээс 2026 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх шатарчид тодорно.