Эрэн сурвалжлах

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон цасанд суусан иргэдийг аварчээ

By Onon Bayarsaikhan

March 04, 2026

Онцгой байдлын албанд Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн “Баянгийн-Энгэр” гэх газарт гурван зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 19:20 цагт иржээ.

Дуудлагын дагуу алба хаагчид очиход “Toyota Prius 20” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ. Алба хаагчдын мэдээлснээр тухайн гурван иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж. Энэ жил гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байгаа бөгөөд мөсөнд цөмөрсөн тухай дуудлага бүртгэгдсээр байна. Иймд иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.