Эрэн сурвалжлах

Цасанд суусан 5 зорчигчтой автомашиныг татан гаргажээ

By Onon Bayarsaikhan

March 06, 2026

Онцгой байдлын албанд Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум 1 дүгээр багийн “Нугаарын цагаан хөтөл” гэдэг газар / Хэнтий аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км-т, Багануур дүүргээс зүүн урд зүгт 24 км-т/  Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага 03.05-ны өдрийн 18:40 цагт /23:00 цагт/ иржээ.

Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 1 “Nissan patrol” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/ цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.