Спорт

Б.Буджаргал 10 хоногийн гүйлтийн тэмцээнд хоёрдугаар байр эзэллээ

By Onon Bayarsaikhan

March 11, 2026

БНХАУ-ын Шиамен хотод 10 өдрийн “Xiamem 10 day race” гүйлтийн тэмцээн болж өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсаас дэлхийн хэт холын гүйлтийн аварга Б.Буджаргал оролцож II байр эзэллээ. Түүний хувьд 10 хоног буюу 240 цагийн турш тасралтгүй гүйлтэд 1206 км зам туулсан байна. Энэ тэмцээнд БНХАУ-ын тамирчин түрүүлжээ. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд Л.Гандолгор амжилттай оролцлоо.