Орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг гуравдугаар сарын 14 буюу энэ бямба гарагт зохион байгуулна. “Монгол Бөхийн Өргөө”-нд болох тус барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх зодоглох аж.
“Монгол цэргийн өдөр”-т зориулсан барилдааныг жил бүр уламжлал болгон зохиодог бөгөөд 2025 онд Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх барилдсанаас Улсын Д.Хүдэрбүлга түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэж, их шөвөгт Улсын арслан Э.Батмагнай, Улсын заан С.Сүхбат нар шалгарч байжээ.