Онцгой байдлын албанд Увс аймаг, Давст суманд гуравдугаар сарын 11-ний өдрийн 03:10 цагийн орчим малчин А нь гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар, согтуу гараад сураггүй алга болсон тухай дуудлага бүртгэгджээ.
Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан малчин А /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар мөн өдрийн 07:36 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т “Шар толгой” гэдэг газар хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.