Эрэн сурвалжлах

Ой хээрийн түймэрт 350 орчим га өртжээ

By Onon Bayarsaikhan

March 12, 2026

Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид,  Ихтамир сумын Мэргэжлийн анги, “Хангай нурууны байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд, орон нутгийнхан  ойн гал түймрийг унтраахаар ажиллаж 03.11-ний өдрийн 10:20 цагт цурманд оруулж, өнөөдөр /2026.03.12/ 08:25 цагт бүрэн унтраасан.  Урьдчилсан байдлаар түймэрт 350 орчим га талбай өртжээ.