Эрэн сурвалжлах

Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эмнэлэгт хүргэжээ

By Onon Bayarsaikhan

March 13, 2026

Онцгой байдлын албанд Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум “Найрамдал” 3 дугаар багийн “Сүмбэр гарден” цэцэрлэгт хүрээлэнгийн урд төв зам дагуу 2 суудлын автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлага 20:20 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход,  иргэн О-ын эзэмшлийн  “Vellfire” загварын суудлын гэр бүлийн автомашин, иргэн Т-ын эзэмшлийн “Prius” загварын суудлын автомашинууд мөргөлдөж, автомашины төмөр хийцэд, иргэн А /31 настай, эмэгтэй/-ын  зүүн хөл нь хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн ЯТТГ-ийн эмчид хүлээлгэн өгчээ.