Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
- “Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Журам шинэчлэн батлах, шагналын хэмжээ тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам/
- “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Төсвийн хөрөнгө оруулалтын цахим шинэчлэлтийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
- Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
- Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяагаас санаачлан боловсруулсан Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм шинэчлэн батлах тухай
- -“Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах талаар танилцуулга
- Ойрх Дорнодод үүссэн асуудалтай холбогдуулж газрын тосны бүтээгдэхүүний импорт, үнэ тарифын нөхцөл байдлын талаар болон бусад асуудлаар хэлэлцэнэ.