Засгийн газрын хуралдааны шийдэрүүдийн талаар Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр, Хоёр сайд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүний дагуу Боловсролын сайдаар ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгаланг томилохоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан. Үргэлжлүүлэн Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулан, хэлэлцүүлнэ. Харин Эрчим хүчний сайдаар ХҮН намын гишүүн Б.Найдалааг томилох шийдвэр гаргасан гэлээ.