Эрэн сурвалжлах

Мянгад суманд 90 га газар шатжээ

By Onon Bayarsaikhan

March 23, 2026

Онцгой байдлын албанд Ховд аймаг, Мянгад сум Цагаан булан багийн “Хонгорч” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай 03.22-ны өдрийн 19:30 цагт дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн  нийт 69 хүн, 18 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 23:20 цагт цурманд оруулсан бөгөөд 03.23-ний өдрийн 00:10 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 90 га талбай өртөж шатсан.