Гол мэдээ

АТГ, Тагнуулынхан Бодь группийн Д.Баясгаланг албадан авч ирнэ

By Onon Bayarsaikhan

March 27, 2026

Улстөрчдийн хагарал дундаас бизнесийн бүлэглэлийн хулгай, луйвар илчлэгдэж эхлэв бололтой.

Тэр дундаа төрийн ажлуудын ихэнх гэрээг оффтейк гэрээг авсан “Бодь” группийн эзний талаарх мэдээллийн дагуу түүнийг Монголд албадан авч ирэх болсон тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Учир нь, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-т хандахдаа улстөрийн хүрээнийхээ бузар, булай нь далай гэдгийг мэдэгдсэн. Үүнээс нь болж өнөөгийн Засгийн газрын хувь, заяа шийдэгдэж ч мэдэхээр бол МАН-ынхан дотооддоо гэнэтийн хурал зарлаж, Удирдах зөвлөл нь өнөөдөр улстөрийн шийдвэр гаргах хэмжээнд хүрсэн.

Тодруулбал, Г.Занданшатарын Засгийн газрын ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь “Бодь”-ийн Д.Баясгалангаас их хэмжээний буюу 1.3 сая ам долларын авлига авсан гэх асуудал сөхөгдөж байхад хуулийн байгууллагууд нүдэн балай, чихэн дүлий суугаад байхгүй нь тодорхой. Тиймээс ч Засгийн газрын хувь заяатай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаагийн хэрээр АТГ, ТЕГ зэрэг байгууллагууд нэн яаралтайгаар хөдөлгөөнд орсон хэрэг. Тэд Д.Баясгаланг хилийн чанадаас авч ирсэн тохиолдолд дээрх авлигын асуудлыг шалгаж, эцэслэх боломж ч бүрдэнэ.

Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатар өндөр үнийн дүнтэй, стратегийн ач холбогдол бүхий нүүрс, төмөр зам зэрэг гэрээ хэлцлийг хуу хамж, улстөрчийг авлигаар угжсан гэх хэргүүдийг шалгуулж, гүйцэтгэх засаглалаа хамгаалж үлдэх сонголтыг хийнэ хэмээн МАН-ынхандаа мэдэгдсэн байна.

Угаасаа “Бодь”-ийн боссоос болж Засгийн газар дэнжигнэж, дээр нь байгаа УИХ ч гацаанд орчхоод байгаа нь хүн бүхний нүдэн ил байгаа нь үнэ.

Тэгэхээр төрийн мөнгөөр, төрийнхнийг угжиж, өөрийн болгож, өөрөө Монголоос хальж дэлхийн тэрбумтан гэгдэх болсон “Бодь”-ийн босс Д.Баясгаланг авч ирэх нь гарцаагүй болжээ гэсэн үг.