Спорт

Жүдогийн ААШТ-д манай улсын 18 тамирчин өрсөлдөнө

By Onon Bayarsaikhan

March 30, 2026

​​​​​​​Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ААШТ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод дөрөвдүгээр сарын 16-нд эхэлнэ.

Энэ удаагийн тэмцээнд оролцох манай шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор зарлалаа. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин оролцох аж.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Т.Түмэнжаргал, 66 кг-д К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг-д О.Уранбаяр, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д А.Мөнх-Эрдэнэ, -100 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар, 63 кг-д Л.Энхрийлэн, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн, Ж.Урангоо, +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана.