Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Сейтакыновыг 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг сүүлийн жилүүдэд хоёр улсын Төрийн тэргүүн нарын хүчин чармайлт, ойр нягт хамтын ажиллагааны үр дүнгээр Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд нийгэм, эдийн засгийн голлох салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд энэ онд тус улстай хэрэгжүүлэх дээд түвшний айлчлалын бэлтгэлийг хангах, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллахыг Элчин сайдаас хүслээ.
Элчин сайд А.Сейтакынов хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, бүхий л түвшний төлөөлөгчдийн солилцоог эрчимжүүлэх, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв.