Гол мэдээ

УБЕГ: Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй

By Onon Bayarsaikhan

April 20, 2026

Гадаад паспортын загвар шинэчлэгдсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа нь ташаа, үндэслэлгүй мэдээлэл болохыг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-аас мэдэгдлээ.  

Өөрөөр хэлбэл, гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй аж.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 155 дугаар тогтоолын хавсралтаар “Үндэсний гадаад паспортын загвар, тодорхойлолт”-ыг шинэчлэн баталсан. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 10 жил, 16 хүртэлх насны иргэнд таван жилээр олгож буй. 

Иймд иргэд мэдээллийг шүүн тунгааж, худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг УБЕГ-аас анхаарууллаа.