Нийгэм

Энэ зун нийслэл хотын дулааны шугамд засвар хийх дэлгэрэнгүй хуваарь

By Onon Bayarsaikhan

April 23, 2026

Улаанбаатар хотын орон сууцны хорооллын халаалт тавдугаар сарын 15-наас зогсохтой зэрэгцэн дулааны шугамын ажил эхэлдэг. Энэ зун дулааны 376 километр төв магистраль шугамаас 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засваруудыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөж, хуваарийг баталжээ. Тодруулбал эхний ээлжид буюу тавдугаар сарын 18-28-ны хооронд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Вива сити, Шинэ Яармаг хорооллууд, дүүргийн нэгдсэн эмнэлэг, НЗДТГын Хангард орчим, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын хороолол, хотхонууд, 19 дүгээр хороолол орчмын оршин суугчдын халуун усыг 10 хоног хязгаарлаж, дулааны шугамыг засварлах хуваарьтай байна. Энэ хугацаанд дулааны шугамыг шинэчлэх, засварлах, өргөтгөх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Шугамын засвар, шинэчлэлийн ажлын үргэлжлэх хугацаа 10-20 хоног байна.

ДУЛААНЫ ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ: