Улс төр

“Монгол генералуудын өдөр” тохиож байна

By Onon Bayarsaikhan

April 28, 2026

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосноос хойш 82 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэхүү түүхэн өдрийг 2004 оноос хойш “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирснээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд жил бүр ээлжлэн цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг бахархалт уламжлал тогтсон юм.

Улсын иргэний хамгаалалт, гамшгаас хамгаалах үйлсэд хурандаа генерал С.Равдан, дэслэгч генерал Ж.Жамьян, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, хошууч генерал Г.Махбариад, дэслэгч генерал Г.Дамдинсүрэн, хошууч генерал Д.Лхагвасүрэн, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал О.Үржин, хошууч генерал П.Даш, бригадын генерал Ц.Амгаланбаяр, бригадын генерал Х.Батбилэг нар хүчин зүтгэсэн байна.

Харин Онцгой байдлын байгууллагаас хошууч генерал Т.Бадрал, хошууч генерал Г.Ариунбуян, бригадын генерал М.Энх-Амар, бригадын генерал Б.Ууганбаяр, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, бригадын генерал Л.Болдбаатар, бригадын генерал Д.Намсрай, бригадын генерал Ц.Ганзориг нар төрөн гарсан гарчээ.