Спорт

Хурдан морины бүсийн уралдааныг таван аймагт зохион байгуулна

By Onon Bayarsaikhan

April 28, 2026

Засгийн газрын 143 дугаар тогтоолын дагуу зарим аймгийн баяр наадмын хугацааг баталж, хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах шийдвэрлэжээ.

Тухайлбал, Дундговь, Завхан, Сүхбаатар аймгийн баяр наадмыг /2026.07.24-26/-ны өдөр тэмдэглэхээр тогтоосон бөгөөд говийн бүсийг Дундговьд, баруун бүсийг Завханд, зүүн бүсийн хурдан морины уралдааныг Сүхбаатар аймагт зохион байгуулахаар болжээ.

Харин Орхон аймгийн баяр наадам болон Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойг Хангайн бүсийн уралдаантай хамтатган /2026.07.23-25/-нд тэмдэглэнэ. Баянхонгор аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баярыг Төвийн бүсийн уралдаантай хамтатган наадмыг /2026.07.25-26/-нд зохион байгуулахаар тогтжээ. Үүнтэй холбогдуулан 2026 оны хурдан морины бүсийн уралдааныг аймгуудын баяр наадамтай уялдуулан Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран зохион байгуулахаар шийдвэрлэжээ.