Гол мэдээ

НИТХ-ын дарга А.Баяр: Х.Нямбаатар бол далан худалч. Бүх асуудлыг ард Х.Нямбаатар бий. Хүн гүтгэж, гүжирддэг схемийг олон жил угсарч ирсэн хүн.

By Onon Bayarsaikhan

April 30, 2026

НИТХ-ын дарга А.Баяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

-Улс орны хөгжлийн үндэс нь эв нэгдэл, эх оронч үзэл байх ёстой. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд иргэд болон төлөөлөгчдийг хооронд нь хагалж, гүтгэн доромжлох ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна.

Хотын дарга Х.Нямбаатар бол далан худалч. Нийслэлд хэрэгжиж буй мега төслүүдийг “мега хулгай” болгосон. Мөн НИТХ-ын төлөөлөгчдийг заналхийлж, хууль бус үйлдэл хийхийг шаардаж байгаа. НИТХ-д нийгмийг сайн сайхан болгох зорилготой олон залуу байгаа. Тэд дарамт шахалтад орсон ч цаагуураа түүнийг дэмжиж, хууль бус үйлдлийн эсрэг эцсийг нь хүртэл тэмцэхийг уриалж байна. 

Нийслэлийн төсөв огцом тэлж, өрийн хэмжээ нэмэгдэж байгаа энэ үед НИТХ хяналт тавихын тулд бодит мэдээллээр хангагдах ёстой. Энэ хүрээнд мега төслүүдийг шалгах ажлын хэсэг байгуулж, иргэдийн сонсголыг маргааш хийхээр болсон. Сонсголоор мега төслүүдийн санхүүжилтийн мэдээллийг ил тод болгож, хууль хяналтын байгууллага шалгахгүй байгаа асуудлуудыг иргэдийн хяналтад оруулна.

Хавар “Хангарьд” ордны гадаа болсон Баянзүрх дүүргийн иргэд, албан хаагчдын жагсаалыг хэн нэгний захиалга биш, харин татвар төлөгчдийн мөнгөөр тухайн дүүрэгт бүтээн байгуулалт хийхийг шаардсан иргэдийн төлөөллийн дуу хоолой байсан. НИТХ-ын тамгыг авч зугтсан гэх мэдээллийг үгүйсгэж, төрийн тамга хууль журмын дагуу байх ёстой газартаа хадгалагдаж байгаа гэв.