Нийгэм

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ

By Onon Bayarsaikhan

May 01, 2026

Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд дараах байруудад зохион байгуулж байна.  Иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очих юм.

Баянгол дүүргийн цэрэг татлагын байр -96 дугаар сургууль,

Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр -14 дугаар сургууль,

Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр -Гуравдугаар сургууль,

Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр -83 дугаар сургууль,

Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр -Тавдугаар сургууль,

Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр -34 дугаар сургууль дээр зохион байгуулж байна.