Улс төр

АН-ын Улс төрийн зөвлөл бүлгийн даргын томилгоог хэлэлцжээ

By Onon Bayarsaikhan

May 04, 2026

АН-ын улс төрийн зөвлөл Төрийн ордонд хуралдаж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн шинэ даргын асуудлыг хэлэлцсэн байна. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийг 11:00 цагт хуралдуулах тов зарлажээ.

Шинэ даргын хувьд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Батсуурь, Ц.Туваан нарын нэр яригдаж байсан бол өдгөө УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Түвшин нарын нэгийг нь сонгохоор төлөвлөжээ.