Эрэн сурвалжлах

2000 боодол өвч, 4000 дугуй шатаж байжээ

By Onon Bayarsaikhan

May 04, 2026

Онцгой байдлын албанд Хэнтий аймаг, Хэрлэн сум Булаг 2 дугаар баг эзэнгүй айлын хашаанд хураалтай байсан өвс, автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлага 15:35 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ийн эзэмшлийн хашаанд хураалттай байсан 2000 ширхэг боодлын өвс, 4000 ширхэг автомашины хуучин дугуй шатаж байсныг ажиллан унтраажээ.