Нийгэм

Монгол хэл бичгийн шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээж авна

By Onon Bayarsaikhan

May 05, 2026

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох “Монгол хэл бичгийн шалгалт”-ыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулагдсан.

Шалгалтын дүн гарсан бөгөөд шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг тавдугаар сарын 4-8-ны өдрүүдэд Идэр их сургуулийн В1 давхарт хүлээж авна.

Харин 10-11 дүгээр ангийн шалгуулагчдын өргөдөл гомдлыг хүлээж авахгүй юм байна.