Цагдаагийн байгууллагад “Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын цэцэрлэгийн шатнаас хоёр настай хүүхэд унаж гэмтсэн” гэх мэдээлэл энэ сарын 07-ны өдөр иржээ.
Шалгалтын явцад тус суманд оршин суух хаягтай хоёр настай, эрэгтэй Б нь 2026 оны тавдугаар сарын 01-ний өдөр цэцэрлэгийнхээ шатнаас унаж, бэртэн, эмнэлгийн байгууллагад ухаангүй хүргэгджээ.
Хүүхэд одоогоор ухаан ороогүй. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.