Спорт

Т.Тулга тэргүүтэй бөхчүүд Азийн наадамд өрсөлдөнө

By Onon Bayarsaikhan

May 08, 2026

Монголын чөлөөт бөхийн холбооноос өчигдөр ирэх есдүгээр сард болох Азийн зуны спортын XX наадамд өрсөлдөх тамирчдын нэрсийг зарлалаа. Сонгон шалгаруулалтын тэмцээнд түрүүлсэн тамирчид Япон улсыг зорих эрхтэй болж байгаа юм.

Энэ шалгаруулалтаас “Ханжоу 2022” Азийн наадмын аварга, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Т.Тулга жин өгсөн 74 кг-д барилдахаар болжээ. Тэрээр Ханжоуд 65 кг-д түрүүлж байсан бол өнгөрсөн жилийн ДАШТ-д 70 кг-д барилдсан. Энэ жилийн Азийн наадамд гавьяат тамирчин Т.Тулга 74 кг-д хүч үзэхээр болжээ. Мөн эмэгтэй бөхчүүдээс Б.Хулан, Т.Алтжин, Э.Дэлгэрмаа нарын шилдэг тамирчид Азийн наадамд өрсөлдөхөөр болсон байна.

Бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эмэгтэй

Эрэгтэй