Эрэн сурвалжлах

Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан хээрийн түймэрт 60 га талбай шатжээ

By Onon Bayarsaikhan

May 12, 2026

Дорнод аймгийн Баян-Уул сумын “Бумбатын даваа” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 11-ний өдрийн 15:37 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 40 хүн, 7 автомашинтай хээрийн түймрийг унтрахаар ажиллажээ. Улмаар мөн өдрийн 18:00 цагт цурманд оруулж, 19:30 цагт бүрэн унтраа. Урьдчилсан байдлаар 60 га хээрийн талбай өртөж шатжээ.