Онцгой байдлын газарт Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум Хулгар баг “Урт шанд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ Хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлага 05.12-ны өдрийн 10:50 цагт иржээ. Дуудлагын дагуу тус сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн нийт 36 хүн, 12 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 12:20 цагт цурамд оруулж, 12:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 45 га талбай өртөж шатжээ.
Мөн Сүхбаатар аймаг, Мөнххаан сум Баянцагаан баг “Модот” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлага 05.12-ны өдрийн 12:20 цагт ирсэн байна. Тус сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 40 хүн, 11 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 13:35 цагт цурамд оруулан, 16:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 54 га талбай өртөж шатсан.