Нийслэлийн дулаан хангамжийн сүлжээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор жил бүрийн тавдугаар сараас засвар, шинэчлэлийн ажлыг хийдэг. Энэ хүрээнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд хэсэгчилсэн байдлаар зарим байршлын халуун усыг түр хязгаарлана.
Тодруулбал, тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд буюу 10 хоногийн хугацаанд эхний ээлжид дараах байршлуудад халуун усыг хязгаарлана.
- БӨҮР
- Говь-2 орчим
- Вива сити
- Шинэ Яармаг хороолол
- Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг
- Нийслэлийн захиргааны “Хангарьд” ордон орчим
- Ирээдүй хороолол
- БҮК орчим
- Төв цэнгэлдэх хүрээлэн
- Хүннү 2222 хороолол
- Рапид хороолол
- 120 мянгат
- Зайсан орчим
- 19 дүгээр хороолол орчим
- Туулын хөвөө орчим
- Арьс ширний үйлдвэрийн район орчим