УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим хуулийн төсөлтэй холбоотой санал хураалт үргэлжилж байна.
Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан “Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх” хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Улмаар санал хураалтад оролцсон гишүүдийн 69.5 хувь нь дэмжсэн тул тус хуулийн төслийг эцэслэн баталлаа. Засгийн газраас дээрх хуулийн төслийг боловсруулж яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлсэн.
Гадаад зээллэг дээр 13,8 их наядын ашиглаагүй зээлийн үлдэгдэл бий. Энэхүү зээлийн 38% буюу 5,3 их наяд нь Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах төсөв.
Энэ хууль батлагдсанаар шинээр зээл авахгүй. Харин авсан байгаа зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлж мега төслүүдийн өгөөжийг нь ард иргэд бодитоор хүртэж Газрын тос болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц хуулийн хугацаандаа ашиглалтад орох боломжтой болж байгаа юм.
Мөн гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулиас Сэлбэ дэд төвийн төсөл хасагдсан ч цаашид Нийслэл дээр бүтээн байгуулалт зогсолтгүй үргэлжлэх юм.