Нийгэм

“Эхийн алдар” одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ

By Onon Bayarsaikhan

May 22, 2026

Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч “Эхийн алдар” одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ. Нийслэлийн есөн дүүргийн ээжүүдийг нэг өдөр хүлээн авч одонг нь гардуулна.