Эрэн сурвалжлах

Хурандаа А.Дашням: Камерт хөдөлгөөн мэдрэгдээгүй, гэхдээ амьсгалах чимээ байсан

By Onon Bayarsaikhan

May 28, 2026

Гурван настай хүүхэд цооногт унасан асуудлаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө. 

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ар наймган” гэдэг газар уурхайн өрөмдлөг хийсэн 30м гүн нүхэнд 3 настай эмэгтэй Б.Х гэдэг хүүхэд өчигдөр орой унасан.

Энэ талаар хурандаа А.Дашням “Төв аймгийн ОБЕГ-т өчигдөр 13:30 цагийн орчимд дуудлага ирсэн. 25-30 см-ын диаметртэй, 30-50 метр гүн цооногт гурван настай хүүхэд унасан байсан. Могойн нүд камер ашиглаж үзэхэд 30 метр хавьцаа хөлөөрөө унасан байдалтай байгааг илрүүлсэн. 

Бугуйлдаж гаргах аргаар гаргаж авах гэсэн боловч амжилт олоогүй. Бие нь хөшигдөөд гарах боломжгүй байсан. Камерт хөдөлгөөн мэдрэгдээгүй, гэхдээ амьсгалах чимээ байсан. Тиймээс 4 метрийн зайд нүх ухаж хүүхдийг аврахаар ажиллаж байна. 

Одоогийн байдлаар 100 гаруй хүн аврах ажиллагаанд оролцож байна” гэлээ.