Нийгэм

Махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болголоо

By Onon Bayarsaikhan

May 29, 2026

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа. Энэ үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зохион байгуулалтын бэлтгэл, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын тавдугаар сарын 19-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөр 20 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 77.5 хувьтай байгааг танилцууллаа.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан танилцууллаа.

Геодези, усны барилга байгууламжийн газраас дараах чиглэлээр ажлууд хэрэгжүүлж байна.

Тодруулбал, энэ онд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 31 байршилд 42.7 мянган шоо метр лаг хагшаас цэвэрлэхээс зургаан байршилд 5415 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж тээвэрлэлээ.

2026 онд нийт 19 байршилд 17.1 км шугам угсарна. Үүнээс зургаан байршилд авто замын борооны ус зайлуулах 1.2 км  шугам угсарч дууссан. Нэн шаардлагатай ус тогтдог гурван байршилд нэг км шугам угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна.

Авто замын борооны ус зайлуулах шугамуудаас насжилт дууссан, олон жил дагтаршсан лагийг өндөр даралттай тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжөөр угааж цэвэрлэх ажил 30 хувьтай хийгдэж байна. Энэ онд нийт 63 байршилд 43 км шугамыг цэвэрлэж шугамын хэвийн ажиллагааг хангахаар төлөвлөлөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг даалгаврыг өглөө.