Эрэн сурвалжлах

Хоттой холбоотой 24 мега төслийг шалгаж, хоёр хүнийг яллагдагчаар татжээ

By Onon Bayarsaikhan

May 29, 2026

Авлигатай тэмцэх газар “…нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авч хянан үзээд, 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулж байна.

Энэ хүрээнд 24 мега төсөл болон Туулын хурдны зам төсөл, 1-р тойрог зам төсөл, Сэлбэ дэд төв төсөлтэй холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг одоогоор дараах нөхцөл байдлыг тогтоогоод байна. Үүнд:

Цаашид дээрх төслүүдийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгах, худалдан авах ажиллагаа, төсөл сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу хийсэн эсэх, авлигын гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна.