Эрэн сурвалжлах

Хүүхэд мотоцикл жолоодож яваад осолдож, гэмтжээ

By Onon Bayarsaikhan

June 02, 2026

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 2026 оны 06 дугаар сарын 01-нд цагдаагийн байгууллагад Төв аймгийн нутаг дэвсгэрт “Мотоцикл онхолдсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Шалгалтаар 14 настай хүүхэд улсын дугааргүй, “Эс Жи Голд” маркийн мотоциклийг жолоодож явах үедээ онхолдож, гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байна.

Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зориулалтын хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглүүлэхэд онцгой анхаарахыг зөвлөж байна.