Спорт

Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан VI/7-нд болно

By Onon Bayarsaikhan

June 02, 2026

Монголын Үндэсний бөхийн холбооноос зургадугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаануудын хуваарийг танилцууллаа. Тухайлбал, зургадугаар сарын 6-ны Бямба гаригийн 11:00 цагаас Цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам-2026” зохион байгуулагдах юм.

Мөн зургадугаар сарын 7-ны Ням гаригийн 11:00 цагаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

Сарын сүүлээр буюу зургадугаар сарын 27-ны Бямба гаригийн 11:00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам-2026” эхлэх бол зургадугаар сарын 28-ны Ням гаригийн 15:00 цагаас тус наадмын барилдаан үргэлжлэхээр төлөвлөжээ.