Спорт

Монгол Улсын 3×3 шигшээ багууд ДАШТ-ээ өндөрлүүллээ

By Onon Bayarsaikhan

June 05, 2026

Польшийн нийслэл Варшав хотноо 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ үргэлжилж байна.

Манай улсын эрэгтэй шигшээ баг тэмцээний “В” хэсэгт багтаж, эхний тоглолтоо Чехийн багтай хийж ялагдал хүлээсэн бол Харин хоёр дахь тоглолтдоо талбайн эзэн Польшийн шигшээг 21:19-өөр буулган авч анхны хожлоо байгуулсан. Гэвч хэсгийн гурав дахь тоглолтдоо АНУ-ын шигшээ багт 19:22-оор ялагдаж, сүүлийн тоглолтдоо Латвийн багт 12:21-ээр дийлдэж, хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүллээ.

Харин өнгөрсөн жил ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан Монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн дөрвөн тоглолтдоо бүгдэд нь ялагдал хүлээснээр мөн адил тэмцээнээ дуусгалаа.