Улс төр

ХЭҮК-ийн хэлтсийн дарга С.Ганзоригийг буруу шийдвэр гаргасан С.Ганзоригийг төрийн албанаас хална

By Onon Bayarsaikhan

June 10, 2026

“Цемент шохой” компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуяг нь миний зургийг зөвшөөрөлгүй олон нийтэд нийтлэн тараасан гэх асуудлаар Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан эсэхэд дотоод хяналт, шалгалт хийсэн бөгөөд гаргасан дүгнэлтийг ХЭҮК-оос мэдээлэл хийлээ.

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Тус гомдлын дагуу ХҮЭК-ийн Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг шалгалт хийсэн. Ингэхдээ “Н.Ганхуягийн зураг нь хүний биометрик мэдээлэл болох тул” гэж албан бичигтээ тодорхойлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Улмаар тус зураг бүхий мэдээллийг нийтэлсэн сайтыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгөөр торгосон юм.  Харин ХЭҮК-оос хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан эсэхэд дотоод хяналт, шалгалт хийгээд “Хүний гэрэл зураг нь биометрик мэдээлэл болохгүй” гэж үзсэн.  Улмаар ХЭҮК-ийн Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулж, сонсох үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл хэлтсийн дарга С.Ганзоригийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах мэдээллийг өгсөн. Тухайн албан хаагчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж байна. Үүний дараа шийдвэрийг өөрт нь танилцуулж, холбогдох баримтуудад үндэслэн шийдвэр гаргана” гэв.