2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид суудлын хуваариа цахимаар авах боломжтой боллоо. Шалгуулагчид бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-д нэвтэрч, асуулга судалгааг бөглөсний дараа суудлын хуваариа хэвлэн авах юм байна.
“Шалгуулагчийн булан”-д дараах холбоосоор нэвтэрнэ үү:
https://eyesh.eec.mn/profile/login
Суудлын хуваарьт шалгалт өгөх байр, танхим, суудлын дугаар болон шалгалтын хуваарьтай холбоотой мэдээллийг тусгасан тул шалгуулагчид мэдээлэлтэйгээ сайтар танилцаж, шалгалтын өдөр суудлын хуваариа хэвлэн авч ирэхийг анхааруулж байна.