Онцгой байдлын албанд Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Хадын булаг багийн “Халтарын говь” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага зургаадугаар сарын 11-ний өдрийн 18:50 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар мөн өдрийн 23:15 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Урьдчилсан байдлаар түймэрт 560 га орчим талбай өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.