Улс төр

18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа

By Onon Bayarsaikhan

June 12, 2026

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар П.Батчимэг нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Хуулийн төслийг 2025 оны долоодугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Энэ хууль 2026 оны 07 сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Энэ хууль батлагдсанаар:

– Сурроныг 18 нас хүрсэн А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох,

– Скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам, эсвэл авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох,

– СКҮҮТЕР, СУРРОН, МОПЕДЫГ явган хүний замаар зорчуулахгүй, явсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох,

– Скүүтер, Мопедыг зөвшөөрсөн байршлаас бусад газар байршуулсан тохиолдолд торгох,

– Скүүтер, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлэх;

– 18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд эцэг эхэд хариуцлага тооцох;

– Нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх зэрэг зохицуулалтыг тусгасан юм.

Дээрх хууль ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Мөн энэ хуулийг дагалдуулж Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тухайлбал,

Иргэн: