Онцгой байдлын албанд Баянзүрх дүүргийн 20-р хороонд Туул голд хүн живсэн дуудлага 2026.06.16-ны 14:44 цагт иржээ. Энэ дагуу Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 22 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Мөн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд Туул голд хоёр иргэн живсэн дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид гол дагуу эрэн хайж, 4 метрийн усны гүнд 152 удаагийн шумбалт хийн, хоёр иргэнийг (20-51 настай) нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.