Нийгэм

Монголд авч ирсэн САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ

By Onon Bayarsaikhan

June 23, 2026

САТ-1 хэв шинжийн шүлхийн 1.6 сая тун вакциныг өчигдөр /2026.06.22/ Монгол Улсад авч ирсэн байна.

Тухайн вакцины Ховд, Баян-Өлгий аймаг руу явуулсан бөгөөд маргаашаас эхлэн тус хоёр аймгийн 8 сумын бүх малд тарьж эхлэх аж. Ховд, Баян-Өлгий, Завхан аймгийн зарим сумдад шүлхий өвчний Сат-1 хэвшлийн голомт үүссэнтэй холбогдуулан зарим орон нутагт хатуу хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа юм.