Спорт

Спортын гимнастикчид ААШТ-д амжилттай оролцлоо

By Onon Bayarsaikhan

June 23, 2026

БНХАУ-д спортын гимнастикийн 13 дахь удаагийн насанд хүрэгчдийн, 19 дэх өсвөрийн АААШТ боллоо. Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тэмцээнд 22 орны 150 гаруй тамирчин оролцож шилдгүүдээ тодруулсан байна.

Монгол Улсаас Д.Энхтүвшин, Э.Өсөхбаяр, Б.Хантүшиг, Б.Золбоо нарын шилдэг тамирчид оролцож хувийн амжилтаа ахиулснаас гадна ДАШТ-д оролцох болзол хангалаа. 

Манай тамирчдаас насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн Э.Өсөхбаяр олон төрөлтийн нийлбэр дүнгээр 75.564 оноо авч, 15 дугаар байрт шалгарлаа. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ. Мөн Д.Энхтүвшин харайлтын төрөлд шигшээ шатанд шалгарч, 13.783 оноо авч 6 дугаар байр эзэллээ.

Харин өсвөрийн ангилалд Б.Хантүшиг харайлтын төрөлд 12, Б.Золбоо 15-р байр эзэлсэн амжилтыг үзүүллээ. Монголын гимнастикийн тамирчдыг ирэх намар Японд болох Азийн зуны спортын наадам хүлээж байна.