Соёл урлаг

Улсын хүүхэд залуучуудын театр “Долоон нар” хүүхдийн үлгэрийн жүжгээ БНСУ-д тоглоно

By Onon Bayarsaikhan

June 23, 2026

Улсын хүүхэд залуучуудын театр БНСУ-ын Азийн үндэсний соёлын төв /А.А.С / хамтын ажиллагааны хүрээнд “Долоон нар” хүүхдийн үлгэрийн жүжгээ ирэх долдугаар сарын 25, 26-нд БНСУ-д тоглохоор болжээ.

Өмнөд Солонгосын найруулагч Ким Мин Жон, дууны найруулагч Хеми Клеменспичи нартай хамтран Улсын хүүхэд залуучуудын театрын жүжигчид БНСУ-ын жүжигчидтэй хамтран ийнхүү хүүхдийн уран бүтээлээ нээх юм.

Мөн түүнчлэн тайзны урлагийн бүтээлүүдийг шинэ шатанд гаргах, олон улсын түвшний шинэ бүтээлийг үзэгчдэд хүргэх зорилгоор Улсын хүүхэд залуучуудын театр БНСУ-ын Азийн үндэсний соёлын төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.